Б.Бат-Эрдэнэ: БНСУ-ын Чонжү хотоос Хөвсгөл аймаг руу шууд ниснэ
Чихэнд чимэгтэй
2025-05-02
Хөвсгөл аймгийн "Мөрөн" нисэх буудлыг 4С буюу олон улсын зэрэглэлтэй болгоно гэдгийг ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн сард мэдэгдсэн билээ. Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ болон "Чандмань Трэйвэл" компанийн захирал Өлзийсайхан нар өчигдөр шууд нислэг зохион байгуулах уулзалтыг БНСУ-ын Чонжү хотын нисэх буудлын удирдлагуудтай хийжээ. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн цахим хуудсандаа бичсэнээр, БНСУ-ын Чонжү хотоос Хөвсгөл аймгийн Мөрөн рүү үйлдэх эхний хоёр нислэгийг "Хүннү эйр" компанийн онгоцоор долоо, наймдугаар сард үйлдэхээр гэрээ байгуулсан гэнэ. БНСУ-аас Хөвсгөл аймаг хүртэл 20 гаруй цаг зарцуулж очдог байсан бол энэ нислэгийг эхлүүлснээр дөрвөн цаг болно хэмээн тооцоолсон тухай гишүүн Б.Бат-Эрдэнэ мөн цахим хуудсандаа бичсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.