"Playtime" наадмын бэлтгэл эхэлжээ
Чихэнд чимэгтэй
2025-05-07
Улаанбаатар хотын Налайх дүүргийн “Playtime Field” талбайд ирэх долдугаар сарын 3-6-ны өдрүүдэд болох Монголын “"Playtime Festival” хөгжмийн наадмын бэлтгэл эхэлжээ. Энэ жил 24 дэх удаагаа болох гэж буй уг наадамд гадаадын 21 орны 50 гаруй хамтлаг, дотоодын 67 уран бүтээлч оролцохоор төлөвлөжээ. Наадмын хүрээнд нийт найман тайз ажиллах бөгөөд рок, инди, хип-хоп, электроник зэрэг олон төрлийн хөгжмийн урсгалыг хамарсан тоглолтууд болох юм. “Playtime Field” талбай нь өдөртөө 20 мянга гаруй үзэгч хүлээн авах хүчин чадалтай ажээ. Наадамд 200 гаруй дотоодын хоол, үйлчилгээний байгууллагууд оролцож, нийт 5000 орчим түр ажлын байр бий болохоор тооцоолжээ. Тасалбарын үнэ энэ жил 300-600 мянган төгрөгийн хооронд байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.