Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхэллээ
Анд нөхдийн мэдээ
2025-05-13
Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгууль ирэх зургаадугаар сарын 3-нд болох тул сурталчилгааны 22 хоног өчигдөр буюу тавдугаар сарын 12-нд эхэллээ. Тус улсын сонгуулийн хорооноос зарласнаар, сонгуульд нэр дэвшихээр бүртгэлийн хугацаанд багтан хандсан долоон хүнд мандат олгожээ. Сонгуульд Ардчилсан намын И Жэ-Мюн, Ардын хүчний намын Ким Мүн-Сү болон Хувьсгалт нам, Хөдөлмөрийн ардчилсан нам, "Эрх чөлөөний нэгдэл" намын нэр дэвшигчид, мөн нэг бие даагч өрсөлдөнө. Тус улсын Сонгуулийн хуулиар сурталчилгаа явуулах хугацаа зургаадугаар сарын 2-ны шөнө дуусна. Гадаадад амьдардаг солонгосчууд тавдугаар сарын 20-25-нд, урьдчилсан санал хураалт тавдугаар сарын 29-30-нд болох аж. Харин орон даяар санал хураах үйл явц зургаадугаар сарын 3-ны өглөөний 6 цагаас оройн 20 цаг хүртэл үргэлжилнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.