Монголын боксчид Европ тивээс Олимпын оноо цуглуулна
Чихэнд чимэгтэй
2025-05-13
Монголын боксын үндэсний шигшээ багийн 12 тамирчин ирэх сарын 15-ныг хүртэл Европ тивд зохиогдох гурван цуврал тэмцээн, нэг хамтарсан бэлтгэлд оролцохоор өнгөрсөн бямба гарагт эх орноосоо мордлоо. Тэд Польшийн Фелик Стам хотод Дэлхийн цомын тэмцээн, Германд хамтарсан бэлтгэл, Нидерландад олон улсын тэмцээн, Чехийн Усти Над Лабем хотод олон улсын тэмцээнд тус тус оролцох хуваарьтай. Хэрэв эдгээрт амжилттай оролцвол Лос-Анжелесийн 2028 оны Олимпын наадамд оролцоход шаардлагатай оноог цуглуулах юм. Европыг тойроход Монголын боксчдыг Ж.Энхтөр, О.Батхүү, Ж.Еркин болон Куба улсын мэргэжилтэн Рубен Санчес дасгалжуулна. Мөн олон улсын шүүгч Б.Болдбат дээрх тэмцээнүүдэд ажиллахаар шигшээ багтай хамт явжээ.
Гэрэл зургийг: Монголын боксын холбоо.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.