images

Пара жүдочин Л.Туруунаа хоёр дахь удаагаа ДАШТ-ий медалийн тавцанд гарлаа

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-05-15


   Жүдо бөхийн пара тамирчин Л.Туруунаа ДАШТ-ий хос медальтан боллоо. Казахстан улсын Астана хотноо энэ өдрүүдэд болж буй насанд хүрэгчдийн ДАШТ-д Монголоос найман жүдоч оролцож байгаа бөгөөд өчигдөр эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд Л.Туруунаа хүрэл медаль хүртжээ. Энэ төрөлд Л.Туруунаагаас өөр медаль хүртсэн монгол тамирчин үгүй бөгөөд 2022 онд Азербайжанд болсон ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж, өнгөрсөн “Парис-2024” паралимпын наадамд шагналт тавдугаар байранд шалгарсан юм. Монгол тамирчдыг энэ тэмцээнд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч А.Мөнхбат, С.Ядамдорж нар дасгалжуулж буй.

Гэрэл зургийг: БТУСХ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.