МАН-ын төлөөлөгчид Хятадад айлчилж байна
Чихэнд чимэгтэй
2025-05-15
МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар тэргүүтэй 18 төлөөлөгч Хятадын Коммунист намын урилгаар тус улсад энэ сарын 12-16-ны хооронд айлчилж байна. Я.Содбаатар өнөөдөр Хятадын Коммунист намын төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн Цай Чи болон албаны бусад хүмүүстэй уулзав. Энэ үеэр тэрбээр "Монголын дипломат бодлогын тэргүүн зорилго бол хоёр улсын удаан хугацааны сайн хөршийн нөхөрсөг харилцааг хөгжүүлэх явдал" хэмээжээ. Харин Цай Чи Монголын эрх баригч нам болон Хятадын Коммунист нам хоорондын харилцан яриа, солилцоог сайжруулах, нийтлэг итгэл үнэмшлээ гүнзгийрүүлж, олон талбарт хамтран ажиллах хүсэлтэйгээ илэрхийлэв. Мөн өчигдөр МАН-ын төлөөлөгчдийг Хятадын Коммунист намын Олон улсын газрын дарга Лю Жяньчао хүлээн авч уулзсан байна. Түүнчлэн төлөөлөгчид Хятадын “Xiaomi”, “Huawei” компанитай танилцжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.