Жүжигчин Жэйми Ли Кертис: Гоо сайхны мэс засал чиний үзэсгэлэнт төрхийг бүрэн сүйтгэнэ
Анд нөхдийн мэдээ
2025-05-16
Холливүүдийн нэрт жүжигчин Жэйми Ли Кертис залуу насандаа зүс царай, гадаад төрхөө голж, гоо сайхны мэс засал хийлгэсэндээ одоо болтол харамсдаг тухайгаа ярьсан байна. Тэрбээр CBS телевизийн “60 Minutes” нэвтрүүлэгт оролцохдоо анх учир мэдэхгүй 25 настай байхдаа бусдыг даган дуурайж гоо сайхны мэс засал хийлгэсэн нь хамгийн толд алдаа байсан гэдгээ илэн далангүй хэлжээ. 1985 онд дэлгэцнээ гарсан "Perfect" киноны зураг авалтын үеэр зураглаач түүнийг нүд нь хавдсан мэт сонин төрхтэй гэж шүүмжилсэнд ихэд ичиж, бас сэтгэлээр унаж, кино зураг дууссаны дараа шууд гоо сайхны хагалгаанд оржээ. Гэвч хагалгаа нь түүний хүсэж байсан шиг болоогүй бөгөөд мэс засалд орсны маргааш өдрөөс өнөөдрийг хүртэл буруу сонголт хийсэндээ харамсаж ирсэн гэнэ. Улмаар эмэгтэйчүүдэд хандан "Чиний эцэг эхээс заяасан байгалийн төрх чинь хамгийн үзэсгэлэнтэй, төгс. Бусдын үгэнд автаж өөрийгөө бүү сүйтгэ” гэсэн байна. Тэрбээр гоо сайхны мэс заслын дараа өвчин намдаагч байнга хэрэглэсээр мансууруулах бодисоос хамааралтай болж донтсон ажээ. Гэвч өөрийгөө хатуу чанга захирсны ачаар 25 жилийн өмнөөс хар тамхинаас бүрэн салж чадсан байна. Эцэст нь тэрбээр охид бүсгүйчүүдэд хандан гоо сайхны мэс засал таны үзэсгэлэнт төрхийг бүрэн сүйтгэдэг. Царай төрхөө нэг удаа сүйтгэсэн л бол буцааж болдоггүй гэдгийг онцлон хэлжээ. Тэрбээр 2023 онд "Everything Everywhere All at Once" киноны дүрээрээ Оскарын шилдэг эмэгтэй дүрийн шагналыг хүртсэн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.