images

275 сая доллар олсон К.Роналду 2025 оны дэлхийн хамгийн өндөр орлоготой тамирчнаар шалгарав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-05-16


   Португалын хөлбөмбөгчин Криштиану Роналду дэлхийн хамгийн өндөр орлоготой тамирчнаар гурав дахь жилдээ тодорлоо. Сүүлийн 12 сарын орлогыг тооцоолон "Forbes" сэтгүүлийн гаргасан жагсаалтад тэрбээр 275 сая долларын орлогоор нэгдүгээр байрт орсон байна. Үүнээс өмнө энэ жагсаалтад К.Роналдуг гүйцэж түрүүлсэн цорын ганц тамирчин бол 2015 онд 300 сая, 2018 онд 285 сая долларын орлого олсон Америкийн боксчин Флойд Мэйвэзер юм. К.Роналдугийн орлого өнгөрсөн онд 260 сая доллар байсан бол энэ онд 15 сая доллараар нэмэгджээ. 2022 оны 12 дугаар сард Саудын Арабын мэргэжлийн лигийн "Аль-Насср" багтай хоёр жилийн гэрээ байгуулсан тэрбээр тоглолтын орлогоос 225 сая, нэмэлтээр 50 сая долларын орлого олсон гэж “Forbes” тооцоолжээ. Олон нийтийн сүлжээнэд 939 сая дагагчтай, өнгөрсөн оны наймдугаар сард нээсэн "YouTube" сувагтаа 75 сая дагагчтай К.Роналду зар сурталчилгаа, компанийн хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа зэргээс их хэмжээний нэмэлт орлого олдог байна. Түүний араас Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгийн од Стивен Көрри 156 сая долларын орлоготойгоор хоёрдугаарт жагсчээ. Гуравдугаар байрт 146 сая долларын орлоготойгоор Их Британийн боксчин, хүнд жингийн дэлхийн аварга Тайсон Фьюри орсон бөгөөд тэрбээр энэ оны нэгдүгээр сард зодог тайлсан юм. Аргентины хөлбөмбөгчин Лионель Месси 135 сая доллароор тавдугаар байрт бичигдсэн байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.