Эгийн голын усан цахилгаан станцын төслийн Монголын талын судалгааны төлөвлөгөөг батлав
Чихэнд чимэгтэй
2025-05-19
Эгийн голын усан цахилгаан станцын бүтээн байгуулалтыг түргэтгэх зорилгоор байгуулсан “Монгол, Оросын эрдэмтдийн ажлын хэсэг” Эрхүү хотод энэ сарын 11-15-ны хооронд хуралдлаа. Монгол улсын Засгийн газраас 2028 оныг хүртэлх хугацаанд хэрэгжүүлэх 14 том төслийн нэг болох усан цахилгаан станц барих ажил Сэлэнгэ мөрний сав газрын экосистемд ямар нөлөө үзүүлэхийг хоёр орны эрдэмтэд хамтран судалж байгаа юм. Энэ удаагийн хуралдаанд Монголын талаас боловсруулсан “ЭГУЦС төслийн Сэлэнгэ мөрний сав газрын экосистемд үзүүлж болзошгүй өөрчлөлтийг тодорхойлох судалгаа”-ны төлөвлөгөөг ШУА-ийн ерөнхийлөгч, ажлын хэсгийн ахлагч С.Дэмбэрэл танилцуулсан бол Оросын талын ажлын хэсгийн ахлагч академич В.И.Бычков гүйцэтгэсэн судалгааны ажлаа танилцуулжээ. Улмаар манай талаас боловсруулсан төлөвлөгөөнд засвар оруулан баталж, төлөвлөгөөний хэсэг бүрд хоёр талаас удирдагч, судлаачдыг томиллоо. Дараагийн хуралдааныг ирэх долоодугаар сард зохион байгуулахаар болсон байна.
Эх сурвалж: ШУА.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.