Хятадын “Xiaomi” компани гар утасны чип бүтээжээ
Анд нөхдийн мэдээ
2025-05-20
Хятадын “Xiaomi” компани “Xuanjie O1” гар утасны чип бүтээснээ зарлалаа. Тус компани ийнхүү анх удаа чип бүтээхдээ хоёрдугаар үеийн гурван нанометр процесс технологи ашигласан байна. Ингэснээр “Xiaomi” уг технологиор гар утасны чип үйлдвэрлэсэн дэлхийн дөрөв дэх компани болж, “Apple”, “Qualcomm”, “MediaTek” компанийн дараа орлоо. “Xiaomi” нь гар утаснаас авхуулаад тоос сорогч, цахилгаан тээврийн хэрэгсэл үйлдвэрлэдэг Хятадын тэргүүлэх компаниудын нэг юм. Тус компани шинэ чипээ ирэх 22-ны өдөр албан ёсоор танилцуулах бөгөөд ирэх арван жилд өндөр чанарын чип хөгжүүлэхэд багадаа 50 тэрбум юанийн хөрөнгө оруулахаар төлөвлөжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.