Хоёр эмэгтэйтэй гэрлэх гэж байсан төрийн албан хаагчийг ажлаас нь халжээ
Анд нөхдийн мэдээ
2025-05-20
Хятадад долоо хоногийн зайтай хоёр эмэгтэйтэй гэрлэхээр зэхэж байсан төрийн албан хаагчийн хэрэг илчлэгдэж ажлаасаа халагдсан байна. Анх энэ тухай мэдээлэл цахим сүлжээгээр тархаж, Жэжян мужийн Лишүй хотын Сонгян дүүргийн Авто тээврийн газрын албан хаагч Пан овогт хоёр эмэгтэйтэй зэрэг үерхэж, хоёулантай нь гэрлэх гэж байна гэсэн иргэний мэдээллийн дагуу мужийн хуулийн байгууллага шалгаж эхэлснээр уг хэрэг илчлэгджээ. Мөрдөн байцаалтын явцад төрийн албан хаагч Пан овогт хоёр эмэгтэйтэй нэгэн зэрэг үерхэж, нэгэнтэй нь гэрлэлтээ батлуулсан, нөгөөтэй нь удахгүй хуримлахаар бэлтгэж байсныг тогтоосон байна. Тэрбээр өнгөрсөн 10-ны өдөр Хуан овогт эмэгтэйтэй хуримлан гэрлэлтээ батлуулсан бөгөөд удахгүй Жоу хэмээх бүсгүйтэй гэрлэхээр бэлдэж байжээ. Тус дүүргийн төрийн албаны хүн хэлэхдээ "Пан овогтын үйлдэл нь нийгмийн хэв журам, ёс уламжлалыг ноцтой зөрчиж, залуу хойч үед буруу үлгэр үзүүлсэн” гээд дээрх шалтгаанаар түүнийг ажлаас нь халсан болохыг мэдэгдсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.