Өмнөд Солонгосын Эрүүл мэндийн яам Монголд юу зөвлөх вэ?
Анд нөхдийн мэдээ
2025-05-21
Өмнөд Солонгосын Засгийн газар энэ онд 12.8 их наяд воныг контент, эрүүл мэндийн үйлчилгээ, аялал жуулчлалын салбарын экспортоо нэмэгдүүлэхийн тулд санхүүгийн дэмжлэг болгон зарцуулахаар төлөвлөснийг тус улсын Эдийн засаг, санхүүгийн сайд зарлалаа. Контентын санд нь 570 тэрбум вон цугласан бөгөөд энэ салбарынханд зориулж соёлын үйлдвэрлэлийн баталгааны тогтолцоог бүтээхээр зорьсон байна. Эрүүл мэндийн талбарт гадаад өвчтнийг асрахад чиглэсэн туршилтын хөтөлбөр хэрэгжүүлж эхлэх гэнэ. Эрүүл мэндийн байгууллагуудаар нь үйлчлүүлэхээр зорьж очдог гадаадын иргэдэд цахим виз олгох ажлыг оны эцэс гэхэд 60 хувиар өсгөх аж. Мөн Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам нь Монгол зэрэг улсад ирэх оноос эхлэн эх, нярайн эрүүл мэндийн менэжмэнтийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх юм байна. Эрүүл мэндийн болон асрах байгууллагуудад хамаарах энэ мэт үйлчилгээний гадаад дахь нийлүүлэлтээ тус улс нэмэгдүүлэхээр зорьжээ. Харин аялал жуулчлалын салбарт ачаа тээш хүргэх, нисэх онгоцны буудлаас гадуур ачаа тээшний бүртгэл хийх үйлчилгээг өргөжүүлэх, гадаадын жуулчдын тав тухыг хангах зохицуулалтыг боловсронгуй болгох аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.