images

Их Британи: Хоёр настай охин аавыгаа аврав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-05-21


   Их Британид хоёр настай охин гипогликеми өвчний улмаас ухаан алдан унасан аавыгаа аварсан тухай Америкийн "People" сэтгүүл мэдээлэв. Гипогликеми нь цусан дахь сахар хэвийн хэмжээнээс багасах, улмаар биеийн эрхтнүүдэд нийлүүлэх глюкозын хэмжээ буурснаас үүдэх эмгэг юм. Тодруулбал тархинд нийлүүлж буй глюкозын хэмжээ хангалтгүй болж тархины үйл ажиллагаа түр хугацаанд зогсч, гипогликемийн шок үүсдэг. Энэ тохиолдолд хүн комд орох, цаашлаад амь насаа алдах магадлалтай. Тухайн үеийн нөхцөл байдлын бичлэгийг харвал охин нь орон дээрээ хөдөлгөөнгүй хэвтэж буй аавыгаа сэрээх гэж сэгсэрч "Аав аа" хэмээн хашгирч байна. Улмаар аав нь сэрэхгүй байсан тул охин зочны өрөө рүү гүйн очиж шургуулга онгойлгон эмийн сав авч гүйж ирээд савыг онгойлгож, глюкозын шахмал гарган аавынхаа аманд хийнэ. Удалгүй аав нь толгойгоо эргүүлж, биеэ хөдөлгөж эхэлсэн бөгөөд охин нь хариу арга хэмжээ хурдан авсны ачаар ухаан оржээ. Энэ явдлын дараа охины ээж TikTok хуудсандаа "Охин минь дөнгөж хоёрхон настай ч аавыгаа аварч чадлаа. Аавынхаа ийм өвчтэй гэдгийг мэддэг хүүхэд” гэсэн байна. Улмаар "Хүүхдүүд үргэлж биднээс харж, суралцаж, заримдаа баатарлаг үйлс бүтээдгийг харууллаа. Надад ийм охин хайрласан Бурханд талархаж байна" гэжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.