images

Канадын Эрүүл мэндийн яаманд ажилладаг монгол бүсгүй загвар өмсөгчдийн тэмцээнд түрүүлжээ

Н.Ариунсайхан

Дэлхий дүүрэн монголчууд

2025-05-21


      Канадад амьдардаг монгол бүсгүй Б.Номин энэ сарын эхээр Торонто хотноо зохиогдсон "Canadian Model & Talent Convention" тэмцээний “Commercial Print Model” ангилалд тэргүүн байр эзэлжээ. Канадын Эрүүл мэндийн яаманд бодлогын шинжээч хийхийн хажуугаар хувцас загвар болон кино урлагийн салбарт 15 жил ажиллаж буй тэрбээр олон улсын загварын сэтгүүл, агентлагуудтай хамтарч сурталчилгааны видео, фото зураг, кино, телевизийн 150 гаруй төсөлд оролцжээ. Мөн "Оскар"-ын шагналт найруулагч Жордан Робертсийн Монголын соёл, ахуйг харуулсан “Burn Your Maps” уран сайхны кинонд тоглосон байна. Түүнчлэн 2016 онд Канад улсад болсон бодибилдингийн тэмцээнд шагналт тавдугаар байр, 2024 онд "Miss Universe Canada" тэмцээнд шилдэг 14 оролцогчийн нэгээр шалгарчээ. Б.Номинг энэ сарын 19-ний өдөр Канад улсад суугаа элчин сайд Э.Сарантогос хүлээн авч уулзан баяр хүргэсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.