images

“Google”, “Samsung Electronics” хамтран ухаалаг нүдний шил бүтээж байна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-05-21


   “Google” компани “Samsung Electronics” компанитай хамтран ухаалаг нүдний шил бүтээж буйгаа АНУ-ын Калифорниа мужийн Маунтин Вью хотод болж буй Технологи хөгжүүлэгчдийн бага хурлын үеэр мэдэгдэв. Ухаалаг нүдний шил нь ухаалаг гар утсыг залгамжилж буй шинэ үеийн төхөөрөмж гэдгээрээ олны анхаарлыг татаж буй бөгөөд гар утасны ихэнх функцийг нүдний шилээр гүйцэтгэж болох аж. Зузаан хар хүрээтэй, энгийн нүдний шил мэт харагдах уг шилний баруун дээд буланд жижигхэн камер суурилуулсан, линз нь 1 х 1 см хэмжээтэй үл үзэгдэх тунгалаг дэлгэцтэй аж. Тухайлбал уг нүдний шилийг зүүгээд номын хуудсыг эргүүлж харахад уг хуудсанд юун тухай өгүүлж буйг хоёр секундын дотор товчхон мэдээлэх юм. Мөн хуудсан дээрх зургийг тайлбарлахыг хүсэхэд дуут хариултаар тайлбарлаж өгнө. Бас нэг давуу тал нь уг шилийг зүүж буй хүн гар утсаа халааснаасаа гаргалгүйгээр хүмүүстэй ярилцах боломжтой бөгөөд орчуулгын функц ашиглаж өөр хэлтэй хүмүүстэй чөлөөтэй харилцаж болно. Мөн гудамжинд явж байхдаа хүрээлэн буй орчныхоо талаар асууж болох бөгөөд хиймэл оюун ухаан нь камераар дамжуулан ойр орчны талаар мэдээлэл өгдөг байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.