АНУ: 75 настай эр Гиннесийн амжилт тогтоов
Анд нөхдийн мэдээ
2025-05-22
Нас ахих тусам өдөр бүр дасгал хөдөлгөөн хийж эрүүл мэнддээ онцгой анхаарч ирсэн 70 гаруй насны эр хоёр гар дээрээ зогссон байрлалаас хамгийн олон удаа суниасан өндөр настнаар шалгарч Гиннесийн номонд бүртгэгджээ. Энэ тухай Гиннесийн амжилтын алба "АНУ-ын Нью Жерси мужийн иргэн, эдүгээ 75 настай Пол Бадлайн 75 насандаа хоёр гар дээрээ зогсож, хөлөө эгц дээш өргөсөн байрлалаас хамгийн олон удаа суниасан өндөр настай хүнээр тодорсон” гэж мэдэгджээ. Тэрбээр өсвөр наснаасаа биеийн тамираар хичээллэж, бие галбираа хадгалах дасгал хийдэг байжээ. Бүх насаараа дасгал хөдөлгөөнөөр хичээллэж ирсэн түүнд биеийн тамираасаа хөндийрсөн хоёр удаагийн тохиолдол байсан гэх бөгөөд эхнийх нь коронавирусын улмаас биеийн тамирын заал хаагдсан, хоёр дахь нь 70 настайдаа түнхний мэс засал хийлгэсэн явдал байжээ. Мэс заслын дараа эмч нар түүнийг гар дээрээ суниаж болохгүй, мөн хөлөө 45 градусын өнцгөөр нугалж болохгүй гэсэн зөвлөгөө өгсөн ч тэрбээр уйгагүй оролдсоор хуучин хийдэг байсан дасгалуудаа хийж чаддаг болсон байна. Гиннесийн амжилтын эзэн болсныхоо дараа Пол "Зорилгодоо хүрсэндээ үнэхээр бахтай байна. Би 183 см өндөр, 83 кг жинтэй, тиймээс би ямар ч дасгал хийж чадна” гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.