images

Уран нислэг үзүүлэх ОХУ-ын сөнөөгч онгоцууд Улаанбаатарт буулаа

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-05-22


  ОХУ-ын уран нислэгийн “Стрижи” баг Монгол улсад нисэх хүчин үүссэний 100 жилийн ойн арга хэмжээнд оролцохоор Улаанбаатарт ирлээ. Багийнхны "Миг-29" сөнөөгч онгоцууд өчигдөр "Буянт-Ухаа" нисэх буудалд газардсан байна. Түүхт 100 жилийн ой энэ сарын 25-ны өдөр тохиож буй бөгөөд ОХУ-аас ирсэн нисэгчид сөнөөгч онгоцоороо агаарт үзүүлбэр үзүүлэх юм. Манай улсад анх Ю-13 онгоц ниссэн 1925 оны тавдугаар сарын 25-ны өдрийг нисэх хүчин үүссэн өдөр хэмээн үздэг. Харин 1956 онд анхны зорчигч тээврийн нислэг үйлдсэн ч 1990 он хүртэл зөвхөн дотооддоо нисдэг байжээ. Сонирхуулахад, Оросын Агаар, сансарын хүчний бүрэлдэхүүнд багтдаг “Стрижи” баг нь 1991 оны тавдугаар сарын 6-нд байгуулагджээ. Тус баг Москва хотоос 60 км зайд орших Кубинкагийн нисэх баазад байрладаг. Тэд ОХУ болон олон улсын авиа компанийн шоу, баяр ёслолд тогтмол оролцдог бөгөөд уран нислэгийн чадвар нь дэлхий дахинд өндрөөр үнэлэгддэг байна.

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.