"Тамгагүй төр"-ийг Монголд дахин тоглоно
Чихэнд чимэгтэй
2025-05-22
Олон улсад “The Mongol Khan” нэрээр танигдаад буй "Тамгагүй төр" жүжгийг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа дахин тоглохоор болжээ. Б.Лхагвасүрэнгийн зохиол, Б.Баатарын найруулгаар уг жүжгийг анх 2022 онд үзэгчдэд хүргэсэн билээ. Улмаар Англи, Сингапур зэрэг орнуудад шинэчилсэн найруулгаар тавьж, өнгөрсөн онд хоёр дахиа УДЭТ-т тоглосноор Монголд нийтдээ 180 удаа тоглож, 75 мянган хүн үзэж, таван тэрбум төгрөгийн орлого олсон байна. Тэгвэл энэ удаагийн тоглолт ням гарагаас эхлэн нийт 10 хоногийн хугацаанд үргэлжлэх бөгөөд тасалбарыг цахимаар борлуулж эхэлжээ. Жүжгийг мөн ирэх 10 дугаар сараас эхлэн Японы Токио, Нагоя хотуудад тоглох гэж байгаа билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.