images

МИАТ ХК Хөххот руу шинэ нислэг эхлүүлнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-05-22


  Үндэсний агаарын тээврлэгч МИАТ компани Өвөр Монголын Хөххот руу ирэх сарын 6-наас шууд нислэг үйлдэхээ зарлалаа. Үүнтэй холбогдуулан нээлтийн урамшуулал болгож тасалбарын үнийг нэг талдаа 436100, хоёр талдаа 724000 төгрөг болгосон байна. Улаанбаатар хотоос долоо хоног бүрийн лхагва, баасан, ням гараг бүр 21:25-23:15 цагийн хооронд нислэг үйлдэх бол Хөх хотоос даваа, пүрэв, бямба гарагуудад тогтмол нисэх бөгөөд энэ хуваарь 10 дугаар сарын 24 хүртэл үргэлжилнэ. Манай улсаас Хөххот руу "Аэро Монголиа" болон "Хүннү Эйр" компаниуд шууд нислэг үйлдэж байна.

 

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.