Зүүн Азийн сүпер лигт анх удаа монгол баг өрсөлдөнө
Чихэнд чимэгтэй
2025-05-22
Үндэсний дээд лигийн 2024-2025 оны цувралын шигшээ тоглолт өчигдөр өндөрлөж, “Хасын хүлэгүүд” баг "Бишрэлт металл" багийг 4:2 онооны харьцаагаар буулган авснаар аваргын цом өргөлөө. Энэ жилийн лигийн аваргад 500 сая төгрөгийн мөнгөн шагналаас гадна Зүүн Азийн сүпер лигт өрсөлдөх эрх олгож байна. Өөрөөр хэлбэл, “Хасын хүлэгүүд” баг Зүүн Азид эх орноо төлөөлөх анхны монгол баг болов. Энэ оны эхээр тус лиг Монголын сагсан бөмбөгийн холбоотой урт хугацааны хамтын ажиллагааны гэрээ байгуулсан билээ. Гэрээний дагуу Монгол улсын аварга багийг ирэх улиралд Зүүн Азийн сүпер лигт тоглуулах юм. Өнгөрсөн улиралд тус лигт 10 баг тоглож байсан бол энэ улиралд манай улсаас гадна Японы баг нэмэгдэж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.