images

Жонидан зиндаанд Тэнросэй С.Лувсангомбо түрүүллээ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2025-05-23


   Токио хотноо болж буй сүмо бөхийн тавдугаар сарын башёгийн жонидан зиндаанд Тэнросэй С.Лувсангомбо долоо давж түрүүллээ. Тэрбээр Асашёорюү Д.Дагвадоржийн том ах, улсын начин Д.Сэржбүдээгийн хүү бөгөөд энэ сард жонидан зиндааны 61-ээс барилдав. Тэрбээр өнгөрөгч нэгдүгээр сард мэргэжлийн сүмод хөл тавьж, гуравдугаар сард жонокүчид анх барилдахдаа тав давж, хоёр унаснаар зиндаа ахисан билээ. Мэргэжлийн сүмод Асашёорюү аваргын хоёр ч авга дүү барилдаж байгаа тул сүмо дэмжигчид С.Лувсангомбыг Хоошёорюүгийн үеэл хэмээж байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.