images

“Богд уул” сувиллыг ирэх сард засварлаж эхэлнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-05-26


   Нийслэлийн өмчид эргүүлэн авсан "Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийн харьяа "Богд уул" сувиллыг засварлаж шинэчлэн, нярайн төрсний дараах сэргээн засах төв болгохыг Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар мэдээллээ. Зайсанд байрлах тус сувилал нь 1959 онд ашиглалтад орсон бөгөөд эзэмшлийн 3.9 га газартай. Тэгвэл НЗДТГ-аас тус объектыг засвар, шинэчлэлтийн ажлыг ирэх сард эхлүүлэх ажээ. Нийслэлийн өмч хувьчлах комисс I хороололд байрлах "Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийг менежментийн гэрээгээр ажиллуулах 73 дугаар тогтоолыг өнгөрсөн сарын 15-ны өдөр хүчингүй болгосон юм. Уг төвийн засварын ажлыг мөн эхлүүлсэн бөгөөд засвар дууссаны дараа үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилнэ гэдгийг албаныхан мэдээлсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.