images

Чехийн монголчууд хүүхдийн баярыг хэрхэн тэмдэглэх вэ?

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-05-26


   Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг хилийн чанад дахь монгол хүүхдүүд хэрхэн угтдаг вэ гэдэг нь сонирхол татдаг. Тэгвэл монгол иргэдийн хамгийн олноор амьдардаг Европ тивийн Чех улсад монгол хүүхдүүдийн дунд “Уран нүүдэл-2025” шатрын тэмцээн зохион явуулах гэж байна. Уг тэмцээнийг тус улсад суугаа Монгол улсын Элчин сайдын яам, Чех дэх монгол ээжүүдийн бүлгэмтэй хамтран 7-10 болон 11-16 насны ангиллаар бямба гарагт хийхээр товложээ. Энэ тэмцээнийг ЭСЯ өмнө нь хоёр ч удаа буюу 2023, 2024 онуудад “Чех-Монголын соёлын төв” ТББ-тай хамтран зохион байгуулсан туршлагатай. Тиймээс цаашид тогтмолжуулахаар зорьсон нь энэ аж. Энэ удаагийн тэмцээнд оролцох хүүхдүүдийн мэдээллийг 30-ны өдрийн 18 цаг хүртэл [email protected] цахим хаягаар бүртгэж авна. 2025 оны хоёрдугаар сарын 28-ны мэдээллээр, Чех улсад манай 11768 иргэн албан ёсны бүртгэлтэй амьдарч байгаа ажээ. Тус улсад амьдарч буй гадаадын нийт иргэдийг тоогоор эрэмбэлвэл энэ нь есдүгээрт орох үзүүлэлт юм. Монголын ЭСЯ-наас өнгөрсөн оны 11 дүгээр сард танилцуулсан дүнг үзвэл  тус улсад оршин суугаа 13 мянган монгол иргэний 2178 нь сурагч, оюутан байжээ.

  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.