images

Диплом шаардагддаггүй ямар ажил АНУ-д хамгийн өндөр цалинтай вэ?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-05-27


   Эдийн засгийн мэдээллийн Business Insider” сэтгүүл АНУ-ын Хөдөлмөрийн статистикийн товчооны (BLS) мэдээлэлд үндэслэн их сургуулийн диплом эсвэл түүнтэй дүйцэхүйц боловсролын зэрэг болон дээд мэргэжлийн үнэмлэх шаарддаггүй ажлуудын жилийн дундаж цалинг эрэмбэлж шилдэг 20 ажлын байрыг танилцуулжээ. Үүнд дээд мэргэжил шаардагддаггүй 12 төрлийн ажлын жилийн дундаж цалин 100 мянган доллароос дээш байна. Хамгийн өндөр цалинтай ажил бол нисэх онгоцны буудлын нислэгийн хөдөлгөөний удирдагч бөгөөд жилийн дундаж цалин нь 144,580 доллар. Энэ ажлыг хоёр жилийн коллежийн сургалт дүүргээд хийж болно. Дараагийн өндөр цалинтай ажил бол ойрын зайн нисгэгч бөгөөд тэд жилд дунджаар 122,670 доллар авдаг аж. Энэ ажлыг хийхэд мөн ахлах сургуулийн дараах нисгэгчийн сургалтад хамрагдсан байхад болох ажээ. Цахилгаан станцын операторууд, лифт угсрагч, засварчид жилдээ 100 мянгаас дээш долларын цалинтай байна. Эдгээр ажлыг хийхэд мөн дээд боловсрол шаардагдахгүй. Түүнчлэн цагдаа, түгээлтийн менежер, цахилгаан засварын цехийн операторууд 100 мянган доллароос дээш цалинтай болохыг тайланд дурджээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.