"Камертон"-ы Л.Ган-Эрдэнийн хийлч хүү Италийн уралдаанд түрүүлжээ
Чихэнд чимэгтэй
2025-05-27
Итали улсын Барлетта хотын "Курси" театрт энэ сарын 13-18-ны өдрүүдэд болсон өсвөрийн хөгжимчдийн 35 дахь удаагийн олон улсын уралдааны гоцлол хөгжимчний төрөлд Монголын өсвөрийн хийлч Г.Гансүлд тэргүүн байр эзэлжээ. Монгол улсын консерваторийн хийл хөгжмийн ангийн сурагч тэрбээр шүүгчдээс 100 хувийн санал авч түрүүлсэн бөгөөд гала концертод шилдэг бүтээлээ толилуулсан байна. “Città di Barletta” хэмээх энэ уралдаанд Итали, Монгол, Япон, Франц, АНУ, Бразил, Узбекистан, Хятад, Өмнөд Солонгос зэрэг 25 орны 300 гаруй өсвөрийн хөгжимчин оролцсон бөгөөд Г.Гансүлдийг хийлийн багш, дэд профессор Ж.Энх бэлтгэн оролцуулжээ. Гала концертод шагналтнууд Италийн "Suoni del Sud" симфони найрал хөгжимтэй хамтран тоглолт хийсэн байна. Тэмцээнийг Армени, Япон, Австрали, Итали зэрэг орны нэр хүндтэй хөгжимчид шүүн явуулжээ. Тэмцээний шагналд мөнгөн шагнал, концертын эрх, бичлэг, бүтээлийн хэвлэлийн зардал багтсанаар мөнгөн дүн нь 30 мянган еврог давжээ. Г.Гансүлд нь "Камертон" хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнийн хүү билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.