images

Монголд амьдардаг солонгос иргэд ерөнхийлөгчийнхөө сонгуульд саналаа өгөв

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2025-05-27


   Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгууль ирэх зургаадугаар сарын 3-нд болно. Тус улсын Үндэсний сонгуулийн хороо энэ сарын 19-25-ны хооронд 118 улс дахь 223 сонгуулийн цэгт иргэдээсээ санал авсан байна. Тухайлбал, Монголд амьдардаг солонгос иргэд тавдугаар сарын 21-нд саналаа өгчээ. Энэ удаагийн сонгуульд Өмнөд Солонгос улс шинээр дипломат харилцаа тогтоосон Куба, Люксембург, Литва, Эстони улсад амьдардаг иргэдээсээ анх удаа санал авсан гэнэ. Мөн НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй цэргүүдээс санал авахаар Ливан болон Угандад санал авах байр ажиллуулжээ. Тус улсын 258 мянган иргэн гадаадад санал өгөхөөр урьдчилан бүртгүүлснээс 128 мянга нь Азийн орнууд, 75 мянга нь АНУ-д амьдарч байгаа аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.