Шинээр хийх "Харри Поттер" телевизийн цувралд тоглох хүүхдүүд тодорчээ
Анд нөхдийн мэдээ
2025-05-28
Америкийн HBO телевизийн бүтээх “Харри Поттер” цуврал киноны гол дүрд Доминик Маклофлин, Хэрмион Грейжерийн дүрд Арабелла Стэнтон, Рон Уизлийн дүрд Аластэр Стаут нарын хүүхдүүдийг сонгож тоглуулахаар болсон тухай “Warner Bros” компани мэдэгдэв. Киноны продюсер Франческа Гарднер, Марк Майлорд нар "Бид Харри, Хэрмион, Рон нараа олсондоо баяртай байна. Шалгаруулалтад оролцсон олон арван мянган хүүхдүүдэд баярлалаа” гэжээ. HBO өнгөрсөн намраас нээлттэй сонгон шалгаруулалт явуулж эхэлснээс хойш 30 мянган хүүхэд шалгаруулалтад орж, гурван хүүхэд шалгарсан нь энэ бөгөөд зураг авалт энэ зун эхэлж, ирэх жил HBO сувгийн стриминг платформ дээр гарах ажээ. Шалгаруулалтад тэнцсэн гурван хүүхэд өмнө нь томоохон хэмжээний уран бүтээлд оролцсон туршлагаар бага гэдгийг хэвлэлүүд онцолж байна. Жоан Роулингийн бичсэн "Харри Поттер" цуврал зохиол 1997 онд анх хэвлэгдсэнээс хойш дэлхий даяар 450 сая гаруй хувь борлогдсон юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.