images

АНУ: Хоёр тагтаа онгоцны нислэг саатуулжээ

Н.Ариунсайхан

Анд нөхдийн мэдээ

2025-05-28


   Өнгөрсөн бямба гарагт АНУ-ын Миннеаполис мужийн Миннеаполис хотоос Висконсин мужийн Мэдисон хотын чиглэлд хөөрөх гэж байсан "Delta Airlines" компанийн онгоцны бүхээгт хоёр тагтаа орж ирсний улмаас нислэг саатсаныг CNN өнөөдөр мэдээллээ. Зорчигчдыг суудлаа эзэлж байх үед, онгоцонд тагтаа байгааг нэг зорчигч бүхээгийн ажилтанд хэлж, улмаар ачаа тээшний ажилтнуудыг дуудан шувууг гаргасан байна. Нисгэгч чанга яригчаар “Онгоцонд зэрлэг амьтан орж ирсэн. Гэхдээ одоо аюулгүй” хэмээн хошигноод хаалгаа хааж, хөөрөхөд бэлдэж байх үед дахин нэг тагтаа гарч иржээ. Зорчигчдын нэг хүрмээ тайлаад шувууг барих гэж оролдсон боловч тагтаа онгоцны хойд хэсэг рүү нисэж улам шуугиан тарьсан байна. Тиймээс багийн дарга хөдөлгөөний төвөөс зөвшөөрөл хүсэж, хөөрөх цагийг хойшлуулаад хоёр дахь тагтаатай хөөцөлдөн байж барьж авч гаргажээ. "Delta Airlines" компанийн төлөөлөгч CNN агентлагт ярихдаа “Тагтаанууд зорчигчдыг суулгаж байх үед онгоцонд орсон бололтой. Нисэх багийнхан болон зорчигчид хоёр шувууг онгоц хөөрөхөөс өмнө гаргасанд талархаж байна. Нислэг бага хугацаагаар боловч саатсанд уучлал хүсье" гэжээ. Онгоцонд 119 зорчигч, хөлгийн багийн таван гишүүн байсан байна. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.