Стэнфордын их сургуулийн профессор Жэймс Фишкинийг Нөхөрлөлийн медалиар шагнав
Чихэнд чимэгтэй
2025-05-29
Стэнфордын их сургуулийн олон улсын харилцааны профессор, олон улсын судалгааны “Freeman Spogli” хүрээлэнгийн гишүүн, “Deliberative Democracy Lab” төвийн захирал Жэймс Фишкинийг Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Нөхөрлөлийн медалиар шагнасныг “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт ба зөвлөлдөх ардчилал” бага хурлын үеэр Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Г.Занданшатар гардуулан өглөө. Тэрбээр Монголд зөвлөлдөх санал асуулгыг нэвтрүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэж Зөвлөх хорооны гишүүнээр ажилласан юм. Монголд зөвлөлдөх санал асуулга явуулдаг болсны 10 жилийн ой энэ онд тохиож буй бөгөөд Ж.Фишкин нь зөвлөлдөх ардчиллыг дэлхий дахинд хөгжүүлэх үйлсэд ихээхэн хувь нэмэр оруулж буй хүн юм. Түүний бичсэн “Хүмүүс үзэл бодлоо илэрхийлэхүй” ном монгол хэлнээ Г.Занданшатарын орчуулгаар 2015 онд гарсан билээ. Ж.Фишкин 1970 онд Йэлийн их сургуульд бакалавр, 1975 онд мөн тус сургуульд улс төрийн шинжлэх ухааны доктор, 1976 онд Кэмбрижийн их сургуульд философийн докторын зэрэг хамгаалжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.