images

У.Хүрэлсүх цэг тавив

Duuren.Life

Чихэнд чимэгтэй

2025-05-29


   Улс төрийн сүүлийн үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх албан ёсны байр сууриа өнөөдөр илэрхийллээ. Засгийн газрын тэргүүний цаашид хэвээр ажиллах эсэх асуудлыг одоогийн ерөнхийлөгчийн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар улиран сонгогдох сонирхолтой холбон тайлбарлах явдал, ийм сонирхол бодитой бий гэх таамаглал нийгэмд ихээхэн газар аваад байсан юм. Түүгээр үл барам Монгол улсыг ерөнхийлөгчийн засаглалтай болгох зорилго тавьсан хэмээн түүнийг буруутгасан дуу хоолой хүчтэй байсан бол У.Хүрэлсүх үүнд ийнхүү цэг тавьж байна. Олон нийтийн сүлжээгээр дамжуулан хийсэн мэдэгдэлдээ тэрбээр “Миний бие Монгол улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа Монгол улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг дэмжихгүй гэдгээ урд өмнө илэрхийлж байсан. Одоо ч энэ байр суурь огт өөрчлөгдөөгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье” гэжээ. “Монгол улс бол Үндсэн хуульд заасны дагуу парламентын засаглалтай орон. Энэ бол Монголын ард түмний сонгосон сонголт, үнэт зүйл юм. Монгол улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдлийг хангах язгуур эрх ашгийн тусын тулд цаашид ч Монгол улс парламентын засаглалаа улам бэхжүүлж, ардчилсан засаглалыг төгөлдөржүүлэх ёстой гэж төрийн тэргүүний хувьд үздэг” хэмээн уг мэдэгдэлд онцлон тэмдэглэсэн байна.  

Гэрэл зургийн эх сурвалж: www.facebook.com/KhurelsukhUkhnaa

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.