images

Ухаалаг сойзны тусламжаар нөхрийнхөө нууц явдлыг олж мэджээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-06-02


   Ухаалаг цахилгаан шүдний сойзноос болж нууц амрагийн явдал нь илэрсэн англи эрийн тухай хувийн мөрдөгч Пол Жонс “Daily Mail сонинд мэдээлсэн байна. Тухайн үед мөрдөгчийн үйлчлүүлэгч эмэгтэй хүүхдээ тогтмол цагт шүдээ угаадаг болгохын тулд ухаалаг сойзны программ гар утсан дээрээ суулгажээ. Зөвхөн хүүхэд төдийгүй гэр бүлээрээ уг программыг ашигладаг байсан аж. Гэтэл нөхөр нь ажил дээрээ байх ёстой үед ухаалаг сойз нь ажиллаж буй тухай мэдээлэл эхнэрт нь ирдэг болжээ. Эмэгтэй эхэндээ тоолгүй өнгөрсөн боловч хэдэнтээ давтагдсаны эцэст сэжиг төрөх болсон байна. Учир нь долоо хоног бүрийн баасан гаригийн тогтмол цагт нөхөр нь шүдээ угааж буйг мэдээд хувийн мөрдөгчөөр нөхрийгөө мөрдүүлсэн байна. Гэтэл нөхөр нь сүүлийн гурван сарын турш долоо хоног бүрийн баасан гаригт ажилдаа очилгүй, хамт ажилладаг бүсгүйтэйгээ цагийг өнгөрөөдөг байсан нь тогтоогджээ. Энэ талаар мөрдөгч П.Жонс "Хүн худал хэлж чадна. Харин техник худлаа хэлэхгүй”  гэсэн байна.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.