Орос улс өнгөрсөн сард Монголоос 4000 тонн төмс авчээ
Анд нөхдийн мэдээ
2025-06-02
ОХУ-д төмсний үнэ өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 173 хувиар өссөн талаар тус улсын хэвлэлүүд мэдээлж буй. Энэ нь өнгөрсөн жил ургац хураалт 14.5 хувиар буурч, дотооддоо 7.3 сая тонн төмс хурааж авсантай холбоотой гэж үзэж байгаа бөгөөд үүнээс үүдэж төмсний хомсдол нүүрлээд байгаа ажээ. Иймд ОХУ-ын Засгийн газар хариу арга хэмжээ болгон импортын гаалийн татварыг тэглэн нийт гадаадаас 150 мянган тонн төмс авахаар шийдвэрлэсэн байна. Тус улс юуны түрүүнд Беларусь, улмаар Хятад, Монголоос гэхчлэн төмсний импортоо шат дараатайгаар нэмэгдүүлжээ. Өнгөрсөн сард гэхэд Монголоос Орост нийлүүлсэн төмсний хэмжээ 4000 тоннд хүрсэн байна. Манай улс 2024 онд 244500 тонн төмс хураан авсан нь өмнөх оноос 68600 тонноор илүү байсан бөгөөд төмсний үрийн хэрэгцээгээ 100 хувь дотоодоос хангадаг болсон юм. Мөн хоёр улс хөдөө аж ахуйн зарим бүтээгдэхүүнийг гаалийн татваргүйгээр харилцан нийлүүлэх хэлэлцээр хийгээд удаагүй байгаа билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.