images

Юннанийн хүн амын үүсэл төвөдүүдтэй холбоотой болохыг тогтоожээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2025-06-02


   Хятадын ШУА-ийн Палеоантропологи, палеонтологийн хүрээлэнгийн эрдэмтэд Юннань мужаас олдсон олдворт геномын судалгаа хийж тус нутгийн уугуул хүмүүс төвөдүүдтэй холбоотойг тогтоожээ. Эрдэмтэд Юннанийн археологийн дурсгалт 17 газраас олдсон 7100 жилийн өмнөх буюу эртний 127 хүний олдворт суурилан геномын дарааллыг тогтоох, шинжлэх ажлыг есөн жилийн турш хийсний эцэст одоогийн Чинхай-Төвөдийн өндөрлөгт амьдарч буй уугуул хүн амын генийг агуулж байгааг тогтоосон байна. Мөн судалгааны үр дүнд Азийн эртний уугуул хүмүүс дор хаяж 40 мянган жилийн өмнө салж, Юннаньд наад зах нь 7100 жилийн өмнө амьдарч байсан бөгөөд хожим Зүүн хойд Азийн хүн амтай харилцаж, улмаар төвөд үндэстнийг үүсгэсэн хэмээн үзжээ. Түүнчлэн археологи, генетик, хэл шинжлэлийн нотолгоонд үндэслэн судлаачид австроази хэлээр ярьдаг хүмүүс буюу азиуд Улаан мөрний хөндийгөөс Зүүн өмнөд Ази руу нүүж, Юннанийн төвд шилжин суурьшсан гэж таамагласан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.