images

Билл Клинтон: "Би Д.Трамп шиг хүнийг амьдралдаа үзээгүй"

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-06-02


   АНУ-ын ерөнхийлөгч асан Билл Клинтон одоогийн ерөнхийлөгч Дональд Трампыг хурцаар шүүмжилж “Ингэж дураар авирлаж байгаагийнхаа горыг энэ хүн нэг л өдөр амсана” гэжээ. Тэрбээр CBS телевизийн ням гарагийн өглөөний хөтөлбөрт оролцож ярилцлага өгөхдөө ийн ярьсан бөгөөд Д.Трампыг "Би амьдралдаа ийм хүн үзээгүй" гэжээ. Улмаар түүнийг өөрийн таашаалд нийцэхгүй хуулийн фирмүүдийн эсрэг хориг арга хэмжээ авахыг шахаж байсныг дурдаад "Эрх чөлөөт Америк гэж ийм улсыг хэлэхгүй" хэмээсэн байна. Ардчилсан намаас сонгогдож 1993 оноос хойш найман жил АНУ-ын ерөнхийлөгчөөр ажилласан Б.Клинтон “Бүхнийг өөрчилдөг цорын ганц зүйл бол сонгууль” гээд "Д.Трамп ч бас өөрийнхөө зөв гэж үзсэн зүйлээ хийх эрхтэй. Гэхдээ Америкийн үнэт зүйлийг үл тоомсорлож болохгүй. Ялахын тулд бусдыг доромжилж, хууль гажуудуулж болохгүй" гэжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • images

    Bujin

    Chi huuhen haraad l yvj bsan biz,

    2025-06-03

    Хариулах (0)

    ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.