Улаанбурханаар өвдсөн 3147 хүн эдгэрчээ
Чихэнд чимэгтэй
2025-06-02
Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол өнөөдрийн байдлаар 4816 болсныг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ. Энэ нь улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн байдлаар тооцоолон гаргасан статистик бөгөөд батлагдсан нийт тохиолдлоос 3147 хүн эдгэрчээ. Харин үлдсэн 1025 нь гэрээр, 642 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Өвчлөл 0-4, 10-14 насныханд хамгийн өндөр байгаа бөгөөд ерөнхий боловсролын сургуулиудад голомтлон гарч байгаа ажээ. Иймээс улаанбурхан өвчний эсрэг товлолт вакцин хийлгэсэн эсэхээ нягталж, хэрэв хамрагдаагүй бол шинээр хийлгэхийг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна. Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэх боломжтой юм. Улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол анх өнгөрсөн хоёрдугаар сарын 18-нд бүртгэгдэж байв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.