Хакүхо М.Даваажаргал Японы сүмогийн холбооноос гарна
Анд нөхдийн мэдээ
2025-06-02
Японы мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх ёкозүна, "Миягино" дэвжээний багш Хакүхо Японы сүмо бөхийн холбооноос гарах өргөдлөө өгсөнөө албан ёсоор зарлалаа. Тэрбээр дээд зиндаанд түүхэнд хамгийн олон буюу 45 удаа түрүүлж, зодог тайлсныхаа дараа "Миягино" дэвжээний багш болсон билээ. Гэвч 2024 оны дөрөвдүгээр сард түүний шавь Хокүсэйхо хоёр шинэ бөхийг дээрэлхсэн гэх асуудал үүссэний улмаас Японы сүмо бөхийн холбоо "Миягино" түр дэвжээг хаасан юм. Улмаар Хакүхогийн дэвжээний бөхчүүд "Исэгахама" дэвжээ рүү шилжсэн билээ. “Mainichi” сонинд эх сурвалжуудын мэдээлснээр, тухайн хэрэг гарснаас хойш нэг жил гаруй хугацаа өнгөрсөн ч Сүмо бөхийн холбоо "Миягино" дэвжээг нээх бодолгүй байгаа аж. Өнөөдөр болж байгаа холбооны Захирлуудын зөвлөлийн хурлаар "Миягино" дэвжээг нээх эсэх асуудлыг хэлэлцэж байгаа боловч энэ асуудал нааштай шийдэгдэх магадлал тун бага байгааг “Mainichi” сонин тэмдэглэсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.