images

Монголд хэрэгжүүлэх шүлхий өвчний хөтөлбөрийг олон улсад батламжлав

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-06-02


   Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага (WOAH)-аас манай улсын шүлхий өвчнийг хянах хөтөлбөрийг өнгөрсөн сарын 29-нд албан ёсоор батламжиллаа. Өнгөрсөн долоо хоногт Францын Парис хотноо болсон тус байгууллагын 92 дахь удаагийн ерөнхий чуулганд манай улсаас оролцсон Мал эмнэлгийн ерөнхий газрын төлөөлөгчид батламж гэрчилгээгээ гардаж авчээ. Манай улсын шүлхий өвчнийг хянах хөтөлбөр ийнхүү олон улсад батламжлагдсанаар  хөтөлбөрөө хэрхэн хэрэгжүүлж байгаагаа жил бүр тайлагнах, шүлхий өвчингүй улс болох зорилтоо биелүүлэх үүргийг Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын өмнө хүлээж байна. Мөн манай хэрэгжүүлж буй мал, амьтны гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх арга хэмжээ, урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлэг, өвчний хяналт олон улсын стандартын дагуу явагдаж буйг WOAH хүлээн зөвшөөрч байгаа нь энэ юм. Хөтөлбөр амжилттай хэрэгжвэл манай малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний экспорт нэмэгдэх, бүс нутаг болон олон улсын зах зээлд нэр хүнд нь өсөх ач холбогдолтой ажээ. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.