Нарны гүүрний урд ус зайлуулах шугам угсарна
Чихэнд чимэгтэй
2025-06-02
Баянгол дүүргийн 26 дугаар хороо, Энгельсийн гудамж буюу Нарны гүүрний урд хэсэгт борооны ус зайлуулах нэг км шугамыг өнөөдөр угсарч эхэллээ. Тус хэсгийн авто зам болон явган хүний замын зорчих хэсэг жил бүр борооны усанд автаж, тогтсон усыг соруулан зөөдөг байсан билээ. Тэгвэл Геодези усны барилга байгууламжийн газраас нийслэлийн хэмжээнд угсрах, засварлах шугам хоолойн ажлуудыг өнгөрсөн сараас эхлүүлсэн юм. Энэ жил нийслэлийн 10 байршилд борооны ус зайлуулах нийт 16 км урт шугам угсрахаар төлөвлөж байгаагаас Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэр дэх Ажилчины гудамж, Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр дэх Олимпын гудамжин дахь шугам сүлжээг засварлан угсарч дуусчээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.