Испани: Хамгийн эртний хүний хурууны хээ олджээ
Анд нөхдийн мэдээ
2025-06-05
Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн эртний хүний хурууны хээг илрүүлжээ. Испанийн Мадридын их сургуулийн профессор Мария де Андрес-Херреро тэргүүтэй археологийн судалгааны баг хадан агуй дотроос 40 мянган жилийн өмнө устаж үгүй болсон неандертал хүний үлдээсэн ул мөр олсон бөгөөд үүнийг зориуд үлдээсэн гэж үзэж байна. BBC агентлагийн мэдээлснээр, судалгааны баг 1.5 метрийн гүнээс олдсон 20 см урт чулуун дээр тэмдэглэсэн улаан толбыг судалжээ. Нэлээд өвөрмөц хэлбэртэй уг чулууг энд тэнд нь хонхойлгож урласан хэдий ч багаж зэвсэг ашигласан ул мөр байхгүй. Тэр дундаа чулууг хүний царай төрхтэй болгон урлаж, нүд, ам гаргаж хонхойлгосон байна. Судалгааны багийнхны хэлснээр хүний хамар дүрсэлсэн улаан толбо нь насанд хүрсэн эрэгтэй хүн хуруундаа улаан будаг түрхээд чулуун дээр дарж тэмдэглэсэн болохыг баталжээ. Энэхүү улаан толбыг гаргахдаа төмрийн исэл, шавар зэргээр будаг гаргаж, тэрхүү будгаараа урласан байна. Профессор Андрес-Херреро "Энэ бол Европ тивээс олдсон хамгийн эртний урлагийн бүтээл бөгөөд неандертальчуудын соёл, ур чадварыг илэрхийлэх ховор олдвор" гээд нандертальчууд хомо сапиенстай төстэй сэтгэхүйн бэлгэдлийн чадвартай байсныг онцлов.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.