"Хамгийн олон үндэстэн нэг дуунд хоолой бичүүлсэн" Гиннесийн амжилтад монгол хүн багтав
Чихэнд чимэгтэй
2025-06-05
АНУ-ын продюсер, Грэммийн шагналд нэр дэвшиж байсан Маэжор, Мартина Фуш, Кинслэй Мадука, Брэндон Ли, Аоран Давсон нарын байгуулсан “The Frequency School” хөгжмөөр анагаах үйлчилгээ үзүүлэгч байгууллага “Хамгийн олон үндэстэн нэг дуунд хоолой бичүүлсэн” Гиннесийн амжилтыг даваа гарагт тогтоолоо. Жендэрийн тэгш байдлын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, дуу чимээний давтамжийн хүчээр хүмүүсийн сэтгэлийг сэргээх, сайн сайхан байдлыг дээшлүүлэх зорилгоор тэд "195" хэмээх дуу зохиож 195 орны эмэгтэйчүүдээр дуулуулжээ. Ингэхдээ "Хайрын давтамж" гэгддэг 528 Гц-ийг ашигласан бөгөөд НҮБ-ын 195 гишүүн улсын охид эмэгтэйчүүд өөр өөрийн төрөлх хэлээрээ зөвхөн "Тэгш байдал" гэдэг үгийг дуулсан байна. Гиннесийн амжилт тогтооход Монголоос Г.Амрита оролцжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.