images

Борталын Монголын өөртөө засах тойрогт дугуйн уралдаан болов

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2025-06-05


   Шинжаан-Уйгурын өөртөө засах орны Борталын Монголын өөртөө засах тойрогт 17 дахь удаагийн “Сайрам нуур 2025” дугуйн олон улсын уралдаан таван үе шаттай болж өчигдөр өндөрлөлөө. Өнгөрөгч сарын 31-нд Жин Саян тойргоос эхэлсэн таван өдрийн уралдааны зам Сайрам нуурт ирэхийн өмнө Алаг уулын хот, Бортал хот, Рашаан Саян тойргийг дайран өнгөрчээ. Энэхүү 435 км замд олон улсын 70 багийн 380 тамирчин оролцсон байна. Улмаар Оросын “Battle” багийн дугуйчин Владислав Гутовский 9 цаг 56 минут 36 секундэд барианд орсон амжилтаар түрүүлж, тус багийн беларусь тамирчин Уладзислау Яраш, орос дугуйчин Кирилл Капустин нар 2, 3 дугаар байрт оржээ.

Эх сурвалж: "People's Daily" сонин.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.