images

Якутын ерөнхийлөгч "Homay" дуугаараа алдартай Башкирын хамтлагт хуур бэлэглэжээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-06-06


   Олон улсын хөгжмийн платформуудад "Homay" дуугаараа олны анхаарлыг татаад буй башкир үндэстний "Ay Yola" хамтлагийг Якут улсын ерөнхийлөгч Айсен Николаев хүлээн авч уулзжээ. Энэ үеэрээ хамтлагийн гишүүдэд якут хуур буюу хомус бэлэглэснээ "Тelegram" хуудсандаа байршуулжээ. Тэгвэл уг бичлэгийг "Ayush Amgalan" нэртэй фэйсбүүк хэрэглэгч Монголын хэл хуур сонирхогчдын нэгдсэн группт хуваалцсан байна. Бэлгийн хуурыг Якутын тав дах үеийн уран дархан Иннокентий Уран урласан бөгөөд түүний хийсэн хуурыг улсын ерөнхийлөгч нь хүндтэй зочдодоо бэлэглэдэг ажээ. Мөн тэрбээр гар хийцийн хуурыг монголчууд захиалан авах боломжтойг онцолсон байна. Ерөнхийлөгчийн энэ удаагийн уулзалт саха болон башкир үндэстний соёлын харилцааг бэхжүүлэх, үндэсний хөгжмийн зэмсэг болох хуурын ач холбогдлыг олон нийтэд таниулах чухал үйл явдал болжээ. "Ay Yola" хамтлаг нь 2024 онд Оросын Уфа хотод байгуулагдсан бөгөөд башкир хөгжмийн уламжлалт зэмсэг болох курай, домбра, кубыз зэргийг орчин үеийн электроник хөгжимтэй хослуулдгаараа онцлог юм. 

 

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.