Орон нутгийн нөхөн сонгуульд 121 нэр дэвшигч 63 мандатын төлөө өрсөлдөнө
Чихэнд чимэгтэй
2025-06-09
2025 оны аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль энэ сарын 22-ны өдөр болно. Уг сонгуульд 63 мандатын төлөө өрсөлдөх 121 нэр дэвшигч энэ сарын 7-ны өдөр үнэмлэхээ авсныг Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ. Тухайлбал, энэ жил Баянхонгор, Дархан-Уул аймгийн тус бүр нэг, 17 аймгийн 52 сумын 61 мандатад нөхөн сонгууль товлогдсон байна. Сонгуульд нэр дэвшигчдэд үнэмлэх олгож, нийтэд мэдээлснээр сонгуулийн сурталчилгаа эхэлж, улмаар 20-ныг дуустал үргэлжлэх ажээ. Харин санал хураалт 22-ны өдрийн 07-20 цагийн хооронд явагдана. Нөхөн сонгуульд Монгол ардын намаас 58, Ардчилсан намаас 49, ХҮН намаас гурав, Иргэний зориг ногоон намаас хоёр, бие даан нэр дэвшигч 9 хүн өрсөлдөх аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.