"Ерөнхийлөгчийн илгээлт - 2100" хөтөлбөрийн оюутнууд Хархоринд төгөлтэй боллоо
Чихэнд чимэгтэй
2025-06-09
Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан хэрэгжүүлж буй “Ерөнхийлөгчийн илгээлт – 2100” тэтгэлэгт хөтөлбөрт тэнцэж, гадаадад суралцахаар бэлдэж буй оюутнууд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь МУИС-ийн сургалт, судалгааны төвийн дэргэд "Оюутны төгөл"-тэй боллоо. МУИС-аас санаачилсан энэ төгөлд оюутнууд өчигдөр анхны 250 модыг суулгасан байна. Тэдний тарьсан модыг цаашид МУИС-ийн ойн мэргэжлийн тэнхимийнхэн арчилж тордох аж. Энэ жил “Ерөнхийлөгчийн илгээлт – 2100” хөтөлбөр дөрөв дэх жилдээ хэрэгжиж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд 1000 орчим оюутан уг хөтөлбөрт тэнцэж дэлхийн 20 гаруй оронд тэтгэлэгтэй суралцаж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.