Канад: Азтай эр есөн сарын хугацаанд гурван сугалаагаар 2,5 сая доллар хожжээ
Анд нөхдийн мэдээ
2025-06-10
Канадын Альберта мужийн Летбриж хотод амьдардаг нэгэн эр есөн сарын хугацаанд гурван удаа сугалаанд хожиж нийт 2,5 сая доллар авчээ. Эдүгээ 70 настай Дэвид Сиркин өнгөрсөн оны наймдугаар сарын 20-ны өдөр “Lotto Max”-аас 500 мянган доллар, дараа нь мөн оны 11 дүгээр сарын 16-ны өдөр “Lotto 6/49”-өөс нэг сая доллар, улмаар өнгөрсөн тавдугаар 3-ны өдөр мөн “Lotto 6/49”-өөс нэг сая доллар хожжээ. Энэ бол Баруун Канадын сугалааны корпорацийн (WCLC) түүхэн дэх хамгийн ховор тохиолдол аж. WCLC-ийн мэдээлснээр “Lotto Max”-т хожих магадлал 33,294,800-д нэг, харин “Lotto 6/49”-т хожих магадлал 13,983,816-д нэг байдаг аж. Тэрбээр мөн хэдэн жилийн өмнө сугалаагаар 250 мянган доллар хожиж байсан бөгөөд хожсон нийт мөнгөний дүн нь ийнхүү 2.75 сая доллар болж байна. Д.Сиркин 1982 оноос хойш сугалаанд азаа үзэж буйгаа хэлээд "Хорт хавдартай тэтгэврийн хөгшнийг аз ивээж буйд маш талархаж байна" гэжээ. Өмнө нь сугалаанд хожоод тэрбээр эхнэртэйгээ Хавай руу аялж байсан бол энэ удаад Ньюфаундлэнд рүү аялахаар төлөвлөж байгаа аж. WCLC-ийн төлөөлөгч Эмили Олсон түүний дараалсан хонжворуудыг судлаад, бүгд хууль ёсных хэмээн баталжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.