Монгол улс хагас жилд 226 мянган жуулчин хүлээж авлаа
Чихэнд чимэгтэй
2025-06-10
Монголын аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос манай улс 2025 оны эхний хагаст гадаадын 226364 жуулчин хүлээн авсан талаар мэдээллээ. Жуулчдын олонх нь Хятад, Орос, Өмнөд Солонгосоос ирсэн байна. Харин тавдугаар сарын 1-31-ний хооронд 60898 жуулчин иржээ. Өнгөрсөн онд манай улс 727400 жуулчин хүлээн авч, анх удаа 1.6 тэрбум долларын орлого олсон билээ. Засгийн газрын шийдвэрийн дагуу Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас “Монголд зочлох жил”-ийг 2028 он хүртэл үргэлжлүүлэн жилийн дөрвөн улиралд аялал жуулчлалын салбарыг дэмжин ажиллаж байна. Улмаар “Go Mongolia” уриан доор 2028 он гэхэд жилд хоёр сая жуулчин хүлээж авах зорилго тавьсан билээ.
Гэрэл зургийн эх сурвалж: Ayan Travel Mongolia.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.