images

Бразилын Сан Паулу мужийн захиргаа Японы гүнжид хүндэт медаль хүртээлээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2025-06-12


   Япон, Бразилын найрамдалт харилцааны 130 жилийн ойг тохиолдуулан Японы эзэн хааны ач дүү, гүнж Како Бразилд 11 өдрийн айлчлал хийж байна. Тэрбээр зургаадугаар сарын 5-нд тус улсад очсон бөгөөд өчигдөр ерөнхийлөгч Лула да Сильватай уулзжээ. Како гүнж бол угсаа залгамжлах ханхүү Фүмихито, гүнж Кико нарын бага охин юм. Тэрбээр Бразилын парламентын индэр дээрээс тус улс Японы цагаачдыг зуун дамнан хүлээж авч байгаад талархлаа илэрхийлсэн байна. Ингэхдээ “Японоос Бразилд, Бразилаас Японд очсон хүн бүхэн хоёр улсын нөхөрсөг харилцааг гүнзгийрүүлсэн” гэв. Дэлхийн улсуудаас Бразилд япон гаралтай иргэд хамгийн олон буюу 2.7 сая байдаг аж. Тэдний тал хувь нь Сан Паулу мужид амьдардаг бөгөөд тус мужийн хүндэт медалийг Како гүнжид хүртээжээ. Баасан гарагт гүнж Японы цагаачдын музейг үзэх гэнэ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.