Нийтийн тээврийн орлого жилийн дотор 3.1 тэрбум төгрөгөөр өсчээ
Чихэнд чимэгтэй
2025-06-17
Нийтийн тээврийн орлого нэг жилийн өмнөхөөс 3.1 тэрбум төгрөгөөр өсчээ. Тодруулбал, “Улаанбаатар смарт карт” компани нийслэлийн төсөвт өнгөрсөн оны тавдугаар сарын байдлаар 13 тэрбум төгрөг төвлөрүүлсэн бол 2025 онд энэ тоо 16.1 тэрбум төгрөг болов. Харин автобусаар нийт зорчилтын тоо долоон саяар нэмэгджээ. Ингэснээр нийт зорчилтын орлого 22 тэрбум гаруй төгрөг бүрдсэн үзүүлэлттэй байна. Нийслэлийн ЗДТГ өмнө нь “Улаанбаатар смарт карт” компанийн 24 хувийг эзэмшиж байсан бол өнгөрсөн тавдугаар сарын 16-ны өдөр Өмнөд Солонгосын “Ти мони” компанитай хэлэлцээ хийснээр нэмж 55 хувийн хувьцааг шилжүүлэн авсан юм. Ингэснээр Улаанбаатар хотын нийтийн тээврийн орлого, зохицуулалтыг хянах эрхтэй болсон билээ. Нийтийн тээврийн салбарын орлого өссөн нь төлбөрийн системийг хялбаршуулсны үр дүн хэмээн албаныхан тайлбарлаж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.