Исландын бүгд найрамдах улс тунхагласны баярын өдөр тохиож байна
Анд нөхдийн мэдээ
2025-06-17
Атлантын тэнгисийн хойд хэсэгт орших Исландын бүгд найрамдах улс тунхагласан үндэсний баярын өдөр өнөөдөр тохиож байна. Тус улс 1944 оны зургаадугаар сарын 17-нд Дани улсаас тусгаар тогтножээ. Мөн энэ өдөр нь тусгаар тогтнолын төлөөх хөдөлгөөний тэргүүн Йоун Сигурдссоны төрсөн өдөртэй давхацдагаараа онцлогтой. Тус улс үндэсний баярын өдрөөрөө албан ёсны ёслолын арга хэмжээ, баярын жагсаал, урлаг соёлын тоглолт зохион байгуулж, нийтээрээ амран гэр бүлээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жилийн баярын арга хэмжээг 11 цагт тус улсын ерөнхийлөгч Халла Томасдоттирт үг хэлж, Йоун Сигурдссоны дурсгалын хөшөөнд цэцэг өргөснөөр эхлүүлэх аж. Харин улсаа эмэгтэй хүнээр төлөөлүүлэн хийдэг уулын эмэгтэй нэрт уламжлалт баярын жагсаал нь 13 цагт эхлэх юм байна. Исланд нь 103 мянган км.кв нутаг дэвсгэртэй, 384 мянга хүн амтай улс юм. Монгол улстай 1974 оны зургаадугаар сарын 4-нд албан ёсоор дипломат харилцаа тогтоосон бөгөөд Исландын Гадаад хэргийн сайд Торгердур Катрин Гуннарсдоуттирын урилгаар энэ оны тавдугаар сарын 2-3-нд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тус улсад айлчилсан билээ. Энэ нь Монголоос Гадаад харилцааны сайдын түвшинд Исландад хийсэн анхны айлчлал юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.