Хорих ангид робот нохой туршиж байна
Чихэнд чимэгтэй
2025-06-18
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 461 дүгээр хаалттай ангид робот нохой ажиллуулахаар болжээ. Тус байгууллага энэ онд харьяа хорих анги, байгууллагуудын аюулгүй байдлыг хангах, алба хаагчдын ажлын ачааллыг бууруулах зорилгоор хиймэл оюун ухаанд суурилсан технологийг шат дараатайгаар нэвтрүүлж байгаа ажээ. Энэ хүрээнд Ерөнхий газраас ажлын хэсэг гарган, эхний ээлжинд 461 дүгээр ангийн харуул хамгаалалтын албанд робот нохой туршилтаар нэвтрүүлсэн байна. Тус робот нь камер болон хиймэл оюун ухаан ашиглан орчны аюулгүй байдлыг хянахад туслах гэнэ. Мөн ШШГЕГ нь 2025 онд дэвшүүлсэн "Хүний хөгжил, цахимжуулалт, үйлдвэржилтийг дэмжих жил" зорилтынхоо хүрээнд зарим хорих ангийн алба хаагчдаа нисэгчгүй нисэх онгоц буюу дрон жолоодох сургалтад хамруулаад байгаа аж. Сонирхуулахад, яг ийм төрлийн Unitree B1 загварын робот нохойг МУИС, ШУТИС зэрэг их дээд сургуулийн сургалт, туршилт, зарим технологийн үзэсгэлэн, инновацын арга хэмжээнд голчлон танилцуулж туршиж байгаа билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.